Бидний тухай

Бидний тухай

Vet Magnet Mongolia нь шинжлэх ухаанд суурилсан, байгальд ээлтэй био-магнетик эмчилгээний технологийг нэвтрүүлж, ДМАЭМБ-ын “Нэг дэлхий – Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал, хүн-мал,амьтан-байгалийн шүтэлцээт, тэнцвэрт хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Үүсгэн байгуулагчийн товч танилцуулга

А.Баянзул (Ph.D) ХААИС-ын Мал Эмнэлгийн сургуулийн багш, Vet Magnet Mongolia LLC-ийн үүсгэн байгуулагч. Япон Улсын Ямагучи Их Сургуульд Мал Эмнэлгийн Ухааны докторын зэрэг хамгаалсан (2020-2024). Олон улсын судалгаа, инновац, боловсролын чиглэлээр 20+ жилийн туршлагатай.

“Би мал, амьтны эрүүл мэндийг эко-шийдлээр хамгаалах,
амьдралын зохистой дадлыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг.”

Энэ бол миний мөрөөдөл. Mиний хувь нэмэр.
— А.Баянзул (Ph.D)

Үнэт зүйлс

Компанийн үнэт зүйлс:

Бид шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд үндэслэсэн, чанартай, найдвартай, мэргэжлийн түвшний үйлчилгээг амлаж, харилцагчдынхаа итгэлийг хүндэтгэн, хамтран ажиллана.