
А. Баянзул
ХААИС – Мал эмнэлгийн сургуулийн багш,
Vet Magnet Mongolia компанийн үүсгэн байгуулагч, Малын их эмч.
ХААИС, Мал Эмнэлэг Биотехнологийн Сургуулийг 2003 онд Малын их эмч мэргэжлээр төгсөн. 2005 онд “Адууны ям өвчний үүсгэгчийг молекул биологийн аргаар тодорхойлох нь” сэдвээр мал эмнэлгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Түүнчлэн мал эмнэлгийн сургуулийн Халдварт, паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхимийн багшаар 2005 оноос ажиллаж байна. 2020-2024 онд Япон улсын Ямагүчи их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд “Phylogenetic study on eimerian and capillariid parasites of farmed ring-necked pheasants (Phasianus colchicus L.)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
“Би мал, амьтны эрүүл мэндийг эко-шийдлээр хамгаалах,
амьдралын зохистой дадлыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг.”
Энэ бол миний мөрөөдөл. Mиний хувь нэмэр.
— А.Баянзул (Ph.D)