Энтрепренер Малын Эмч
Аймаг, сумын түвшинд ажиллаж буй залуу малын эмч нарт зориулсан дижитал хөгжлийн хөтөлбөр
Энтрепренер Малын Эмч
Аймаг, сумын түвшинд ажиллаж буй залуу малын эмч нарт зориулсан дижитал хөгжлийн хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго
“Е-малын эмч” бол хөдөө, орон нутгийн түвшинд ажиллаж буй залуу малын эмч нарын:
- Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх арга зүй, боломж хомс
- Өөрийгөө хөгжүүлэх дэмжлэгийн орчин сул
- Бизнес сэтгэлгээ, дижитал хэрэглээний мэдлэг дутмаг зэрэг бодит хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхзорилготой.сэтгэл зүй, хувь хүн й ур чадвар, дижитал хэрэглээ, бизнесийн суурь мэдлэгийг хослуулан интерактив хөгжлийн хөтөлбөр юм.
Эдгээр бодит нөхцөлийг харгалзан, сэтгэл зүй, хувь хүний ур чадвар, дижитал хэрэглээ, бизнесийн суурь мэдлэгийг хослуулсан интерактив хөтөлбөр болгон боловсруулсан болно.

Хөтөлбөрийн 4 үндсэн модуль
1. Хувь хүний ур чадвар:
- Өөрийгөө танин мэдэх, дотоод үнэ цэнийг ухамсарлах
- Зорилгын зураглалаа гаргах, алсын хараа, мэргэжлийн итгэл
2. Асуудал шийдвэрлэх сэтгэлгээ:
- Бодит нөхцөл байдлыг дүн шинжилж ойлгох чадвар
- Логик, практик ба уян хатан сэтгэлгээ
3. Бизнесийн суурь мэдлэг:
- Санхүүгийн үндсэн ойлголт, үнэ цэнийн тогтолцоо
- Үйлчилгээний хандлага, итгэлцэл дээр суурилсан тогтвортой төлөвлөлт
4. Дижитал хэрэглээ ба мэдээлэл боловсруулах чадвар:
- Дижитал платформуудыг ашиглах хялбар аргачлал
- Мэдээллийг оновчтой дүгнэх, хэрэглээндээ нийцүүлэн ашиглах
Энтрепренер Малын Эмч
“Малын эмчийн дараагийн түвшин — эмнэлзүй + бизнес сэтгэлгээтэй байхаас эхэлдэг.” Хөтөлбөр тун удахгүй эхэлнэ…