Чи цагийн менежментээ хэрэгжүүлэхэд бэлэн үү?
Цагаа төлөвлөсөн ч ажлаа амжуулж чадахгүй байна уу?
Цагийн менежментээ удирдахыг хичээдэг ч чадахгүй байгаа нь шалтгаантай!!!
Чи цагаа төлөвлөсөн ч ажлаа амжуулж чадахгүй амжихгүй байгаагаа анзаарсан уу?
Хэрэв тийм бол чи ганцаараа биш. Олон хүмүүс цагийн менежментээ удирдахыг хичээдэг ч чадахгүй байх нь үүний цаана гүн гүнзгий шалтгаан байдагтай холбоотой. Энэ нь чиний хувийн зан чанар, дадал зуршил, сэтгэл зүй, цагийг үр дүнтэй удирдах чадварт хэрхэн нөлөөлж байгааг ойлгож, анзаарах явдал юм. Цагийн буруу менежментийн нэг гол хүчин зүйл бол СОШИАЛ МЕДИА. Бидний өдөр тутмын амьдралд асар их хэмжээний далд нөлөө үзүүлдэг.
Сошил медиа бол “нийгмийн сүлжээний урхи” юм. Чи дэлгэцээс хамааралтай юу?
Бид бүгдээрээ утас комьютер дээрээ цагийг өнгөрөөдөг нь нууц биш.
Сошилд Өдөрт 1 цаг бол хэвийн, 2-3 бол хамааралтай, 3-аас дээш бол амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Үүнээс үүдэн дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
- Нойргүйдэл
- Мэдэрлийн ядаргаа
- Идвэхи, санаачлагагүй болох
- Ажлын бүтээмж буурах (ажлаа хойшлуулах, шалтаг тоочих)
- Харилцаанд сөргөөр нөлөөлнө
- Жин нэмэгдэх
- Өөртөө итгэлгүй болох
- Сэтгэлийн түгшүүр
- Өөрийгөө бусадтай харьцуулах (урам хугарах, гуниглах)
- Шийдвэр гаргалт, анхаарал төвлөрөх чадвар буурах зэрэг нь эрүүл мэнд, санхүү болон амьдралын чанарт асар ихээр нөлөөлдөг.
Чиний цагийн менежментэд үзүүлэх далд нөлөө
Сошиал медиа яагаад донтуулдаг вэ? гэхээр олон янзын мэдээлэлийг хайхрамжгүй гүйлгэхэд тархи хэт их мэдээлэлээр ачаалагддаг. Үнэндээ хэн ч сошилд хамаг цагаа зарцуулж амьдралын идвэхгүй, амжилтгүй, бүтээмжгүй амьдрахыг хүсэхгүй. Гэвч энэ нь нэг талаас ажлыначаалал хэт ихэссэн болон эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөвлөсөн цагтаа хүссэн зүйлээ хийж чаддахгүй сошилд өөрийн мэдэлгүй маш их хугацааг зарцуулдаг. Нөгөө талаас сошилаас хэт их мэдээлэл авсанаар тархинд ачаалал нэмэгдэн хэт их бодолд автаж, өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагт амьдардаг.
Тэгээд сошилд автсанаас болоод ажлын бүтээмж буурч, эрүүл мэндийн асуудал үүсээд байна уу? Эсвэл сэтгэл зүй эрүүл мэндийн асуудал үүссэнээр сошилд цагаа зарцуулаад байна уу? гэсэн адармаатай асуудал чиний цагаа удирдаж чадахгүй хамгийн том шалтгаан болдог.
Эхлэл нь аль вэ? гэдгээс үл хамааран сошилд цагаа зарцуулах нь хүнийг хэт их бодолд автуулдаг. Яг л энэ шалтгааныг ойлгож дадал зуршлаа ухамсартайгаар удирдаж сурахаас нааш ямарч сайн цагийн менежмэнтийг чи хэрэгжүүлж чадахгүй.
Энэ үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй гунигт автсан, бүх зүйл боломжгүй, хэт их ядарсан бухимдсан, хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмжтэй болдог. Энэ циклээр удаан эргэх нь биднийг огт хүсээгүй зам дээр аваачина. (www.цагийн менежтент сургалтын линк тавих)
Цагийн менежментээ удирдаж сурах хамгийн чухал эхний алхам…
Эрүүл мэнд болон сэтгэл зүйн дээрх шалтгааныг арилгах нь цагаа удирдаж сурахад хамгийн үр дүнтэй. Тэгвэл эрүүл мэнд болон сэтгэл зүйн шалтгаанаа ойлгох энгийн бөгөөд үр дүнтэй арга бол өөрийн бодлоо анзаарч, тэмдэглэл хөтлөх юм. Ямар бодлууд чиний санааг зовоож байгааг анзаарч ойлгож, дадлаа өөрчлөх нь үнэхээр чухал. Үүний дараа өөрийн онцлог зан чанартай тохирсон цагийн менежментийг гаргах нь чиний амьдралын чанарыг хүссэнээрээ өөрчилж, болохуйц үр дүнтэй байдаг.
- Чиний цаг хугацаа, чиний амьдрал. Анхаарал сарниулах зүйл, муу дадал зуршлууд таны амжилтад нөлөөлөхийг бүү зөвшөөр.
- Анхаарал сарниулж байгаа зүйлстээ тэмцэхийн оронд хамгийн чухал зорилгоо тодорхойлж, түүндээ цаг заваа зориул.
- Удирдлагыг ухамсараараа эргүүлж, өөрийнхөө жинхэнэ чадавхийг тусгасан амьдралыг бүтээж эхлээрэй.
“Завгүй байх нь бүтээмжтэй” гэсэн бодол зүгээр л урхи юм шүү! Өөрөө өөртөө эргэцүүлэн бодох цаг зав гаргаарай.